ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын хаврын чуулган нээсний дараа шууд хэлэлцэхээр болжээ

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын хаврын чуулган нээсний дараа шууд хэлэлцэхээр болжээ

Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдаад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ, Засгийн газарт гаргаад байгаа билээ.

Тэгвэл тэдний хүсэлтийг УИХ-ын хаврын чуулган нээсний дараа шууд хэлэлцэхээр болжээ. Мөн бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах учиртай олон гишүүн байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. 

Тэрбээр энэ талаар “Одоогоор хоёр гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан. УИХ-ын гишүүн халдашгүй бүрэн эрхтэй учир орон байранд нь үзлэг, нэгжлэг хийж болохгүй. Би прокурорын өмнө ороод яллах дүгнэлт бичээд, шүүх дээр очоод ялла гэж чадахгүй. Ийм нийгэм биш. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг Ерөнхий сайд түдгэлзүүлэх боломжгүй, УИХ нууц санал хураалт явуулна. Хаврын чуулганыг нээсний дараа энэ хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шууд хэлэлцэнэ. Цаашид хоёроор тогтохгүй байх. Олон гишүүдийг би буруугүй л юм бол шалгуул, бүрэн эрхээр битгий халхавчил гэж хэлж байгаа. Халдашгүй бүрэн эрх бол гэмт хэргээс нуугдах биш ард түмний төлөөллийг хамгаалж буй зүйл. Парламентын гишүүн ёс зүйн өндөрлөг байх ёстой" гэжээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө