Ээлжит бус чуулганыг хуралдуулж ҮХНӨ-ийг хэлэлцэж магадгүй байна

Ээлжит бус чуулганыг хуралдуулж ҮХНӨ-ийг хэлэлцэж магадгүй байна

Сар шинийн баярын дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ оруулж,

  • УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх
  • Сонгуулийг холимог системээр хийдэг болох
  • Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох 
  • Хоёр танхимтай болох зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж магадгүй гэх мэдээлэл бий. Энэ асуудлыг хэлэлцэхээр МАН-ын бүлгийн гишүүд бэлэн байгаа гэх мэдээлэл байгаа юм.  

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэн 152 болгож магадгүй байгаа бол, сонгуулийг холимог системээр хийж парламентын гишүүдийн заримыг улс төрийн намын жагсаалтаар тодруулна гэж байгаа. Мөн цаазын ялыг Үндсэн хуулиар бүрэн халах, төрийн сүлдийг шинэчлэх зэрэг асуудал яригдсан. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригчид олноос нууж, хаалганы цаана ярьж байгаа юм.