Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Даян аварга Н.Батсуурь нар нь "садан төрөл" хүмүүс ажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Даян аварга Н.Батсуурь нар нь "садан төрөл" хүмүүс ажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Үндэсний бөхийн даян аварга Н.Батсуурь нарыг хамаатнууд гэсэн мэдээлэл байдаг. 

Улмаар даян аварга Н.Батсуурь допингийн асуудалд нэр холбогдоод байх үеэр “түүнийг У.Хүрэлсүхтэй хамаатан тул хариуцлага хүлээхгүй өнгөрч магадгүй” гэсэн хардлага байсан ч, тийм зүйл бололгүй, Н.Батсуурь тодорхой хугацаанд барилдах эрхээ ч хасуулж байсан билээ.

Товчхондоо, даян аварга Н.Батсуурь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамаатан гээд бусдаас давуу эрх эдэлсэн зүйл байхгүй гэсэн үг юм. Харин тэднийг “ямар хамаатнууд вэ” гэсэн асуулт иргэдийн дунд хариулт нэхдэг.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр нь даян аварга Н.Батсуурийн аав Намсрайжавын төрсөн ах Улсын начин н.Даваасамбуугийн төрсөн охинтой нь гэр бүл болсон ажээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болоод улсын даян аварга Н.Батсуурь нар “садан төрөл” хүмүүс гэсэн үг юм.