Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Х.Баттулга нар "АН-ын гишүүдийн золголт"-ыг гурван өөр газар тус бүрдээ хийжээ

Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Х.Баттулга нар "АН-ын гишүүдийн золголт"-ыг гурван өөр газар тус бүрдээ хийжээ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар “АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн”-ээр тус нам албан ёсны даргатай болсон. Иймд өчигдөр /2023.02.23/ буюу Сар шинийн баярын шинийн 3-ны өдрийн 11:00 цагт Л.Гантөмөрийн удирдаж буй АН ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүлэх уулзалт, золголтыг Улаанбаатар зочид буудалд  хийсэн байна. 

Гэтэл С.Эрдэнэ мөн 11:00 цагт өөрийн эзэмшлийн “Шонхор таур” байрандаа АН-ын гишүүдийн мөн золголтыг гэгчийг хийж, өөрийгөө “АН-ын дарга” хэмээж мэндчилгээ дэвшүүлжээ. Харин Х.Баттулга өөрийн Баянгол зочид буудалдаа Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны ахмад гишүүдээ хүлээн авч, золголт хийжээ. Товчхондоо, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Х.Баттулга нар АН-ын золголтыг гурван өөр газар хийжээ.