Энэ долоо хоногийн Мягмар гараг /2023.02.21/-т Украины ерөнхийлөгч В.Зеленскийн хүсэлтээр түүнтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утсаар ярьсан. Учир нь Орос, Украины хурцадмал асуудалд “дундын байр суурь” баримталж буй улс орны тэргүүнтэй утсаар ярих саналыг В.Зеленский тавьж буй гэх мэдээлэл бий.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Оросын түрэмгийлэлд Украины иргэд өртөж амиа алдсанд харамсаж буйгаа илэрхийлсэн” талаар В.Зеленский өөрийн твиттер хуудастаа мэдэгдсэн.
I had a phone talk with President of Mongolia @UKhurelsukh. I accepted my counterpart's condolences concerning the victims of the full-scale Russian invasion of Ukraine. We noted the importance of developing bilateral relations.
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) February 21, 2023
Тэгвэл манай цагаар өнгөрөгч шөнө /2023.02.23-24/ болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар “Украины нутаг дэвсгэрээс ямар нэг нөхцөлгүйгээр цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол”-д гишүүн 193 улс орны дунд санал хураалт явуулахад Монгол, Хятад, Энэтхэг тэргүүтэй 32 орон санал хураалтад оролцохоос түдгэлзсэн бол, 141 нь дэмжиж, долоон улс татгалзсан байна.
Харин НҮБ-ын тогтоолын талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский “энэхүү тогтоол нь дэлхийн хэмжээнд Украинд дэмжлэг үзүүлж буй хүчтэй дохио юм. ОХУ-ын бүрэн хэмжээний түрэмгийллийн ойн хүрээнд Украины ард түмэнтэй дэлхийн олон нийт эв санааны нэгдэлтэй байгаагийн хүчтэй нотолгоо” гэжээ.
This resolution is a powerful signal of unflagging global support for ??. A powerful testament to the solidarity of ? community with ?? people in the context of the anniversary of RF’s full-scale aggression. A powerful manifestation of global support for ?? #PeaceFormula! 2/2 pic.twitter.com/fPBis4v9p1
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) February 23, 2023