Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Facebook" компанийн Азийг хариуцсан захирал Жорж Ченыг ажлаас нь халуулах албан бичгийг АНУ-ын Meta компанид хүргүүлнэ гэдгээ энэ сар /2023.02.01/-д мэдэгдсэн.
Тэрээр, “Meta буюу “Facebook" компанийн Азийг хариуцсан захирал Жорж Чен гэх хүнийг ажлаас нь халуулах албан бичгийг ирэх долоо хоногт хүргүүлнэ гэж төлөвлөж байна. Тэр хүн надтай уулзаж, хамтран ажиллана, ажлын хэсгээ ирүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч үгүйсгэсэн асуудал ярьсан байна лээ. Тэр хувь хүн бус, туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэх нь байж боломгүй зүйл” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл ажлаас нь чөлөөлүүлнэ гэж Х.Нямбаатар сайдын мэдэгдсэн Жорж Чен “Facebook" компанийн Азийг хариуцсан захирлын ажлаас үргэлжлүүлэн хийсээр байгаа ажээ. Учир нь тэрбээр, Монголчуудад хандан, “цагаан сарын мэндчилгээ” дэвшүүлсэн байна. Тэрээр, “Монголын бүх найзууддаа туулай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье” гэжээ.
Wish all my Mongolian friends a Happy Mongolian Lunar New Year (Tsagaan Sar) of the Rabbit ?? pic.twitter.com/vU5P8ilwxT
— George Chen (@george_chen) February 21, 2023