Улаанбаатарт 4 градус хүйтэн байна

Улаанбаатарт 4 градус хүйтэн байна

Зүүн аймгуудын нутгаар жавартай, хүйтэн байна. Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...+7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2...+3 градус, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -2...-4 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.