Английн хөлбөмбөгийн "Челси" клуб албан ёсны цахим хуудсаараа дамжуулан монголын ард түмэнд цагаан сарын мэндчилгээ дэвшүүлжээ.
Хөлбөмбөгийн томоохон багуудан нэг болох Челси клубын зүгээс өөрсдийн албан ёсны цахим хаягаар дамжуулан “Happy Tsagaan Sar” гэх сар шинийн мэндчилгээг постер хэлбэрээр хүргэжээ. Уг постерны тайлбарт дурдахдаа "Монголын хөгжөөн дэмжигчдэдээ Цагаан сарын баярын мэнд хүргэе, тусламж дэмжлэг бүхэнд тань талархал илэрхийлье" хэмээжээ.