ЗӨВЛӨМЖ: Орон нутаг дахь ЖДҮ-г дэмжих зорилгоор уул, уурхайн экспортын орлогоос сан бүрдүүлнэ

ЗӨВЛӨМЖ: Орон нутаг дахь ЖДҮ-г дэмжих зорилгоор уул, уурхайн экспортын орлогоос сан бүрдүүлнэ

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 02 дугаар тогтоолыг үндэслэн Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан. 

Үндэсний статистикийн хорооноос 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн тайланг хэлэлцэж, Зөвлөлдөх зөвлөл дараах зөвлөмжийг боловсруулан, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлжээ.