Ч.Хүрэлбаатар: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ дэх айлчлалаар зээл тусламж бус хөрөнгө оруулалтыг татах асуудлыг ярьсан

Ч.Хүрэлбаатар: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ дэх айлчлалаар зээл тусламж бус хөрөнгө оруулалтыг татах асуудлыг ярьсан

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2023.02.20/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн яг одоо танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ сарын 13-17-ны өдөр БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалыг дүгнэж мэдээлэл өгөв. 

Тэрбээр "БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр голдуу зээлийн асуудлаар ярилцдаг байсан бол энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлалын үеэр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хэд, хэдэн уулзалт хийлээ.

Тухайлбал Samsung, Daewoo, Korea telecon< Hyundai зэрэг томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтуудын боломжуудын талаар санал бодлоо солилцсон. Мөн Солонгос-Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан Бизнес форумд оролцож хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцсан. Цаашид Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд зээл биш гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэйг онцолж хэлье.

ҮСХ-ноос мэдээлснээр 2022 онд эдийн засаг 4.8% болж өссөн. 2020 онд манай улсын эдийн засаг 4.6%-аар унасан. 2021 онд эдийн засгийн өсөлт 1.6% байсан. Цар тахлын өмнөх онтой харьцуулахад эдийн засаг 1.6%-ийн өсөлттэй байна. Өнгөрсөн гурван жилийн эдийн засгийн хүндрэлүүдийг 2022 онд эцэслэн давж гарчээ. Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 52.9 их наяд төгрөгт хүрсэн. Хэдэн жилийн өмнө 40 их наяд байсан.  Ард иргэд болон бизнес эрхлэгчдийг 2023 онд ямар нөхцөл байдал угтаж байгааг хэлье. Энэ онд эдийн засаг тогтворжиж хэд, хэдэн зүйл эдийн засагт эерэг гарна гэж тооцоолж байгаа.

  • Нэгдүгээрт, зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар харагдаж байгаа. Монгол Улсын экспорт сайн байна.
  • Хоёрдугаарт, ирэх гуравдугаар сард Оюутолгойн гүний уурхай тогтмол үйл ажиллагаа руу шилжиж байна. Энэ нь эдийн засагт гарч байгаа эерэг мэдээ. 2023 оны эдийн засгийн өсөлт 2022 оноос илүү байхаар тооцож үйл ажиллагаагаа явуулж байгаа.
  • Гуравдугаарт, наадмын дараа долдугаар сарын 14, 15-нд Монгол Улсын эдийн засгийн форумыг зохион байгуулах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа" гэлээ. 

ҮЗЭХ: