К.Нямдаваа: Угаарын 211 дуудлагын 100 гаруйд судалгаа хийхэд 61 айл нь төхөөрөмжгүй байсан /ВИДЕО/

К.Нямдаваа: Угаарын 211 дуудлагын 100 гаруйд судалгаа хийхэд 61 айл нь төхөөрөмжгүй байсан /ВИДЕО/

Жил бүр галлагааны улирал эхлэхтэй зэрэгцээд угаарын хийнд хордож, амь нас, эрүүл мэндээрээ хохирол явдал их гардаг.

ВИДЕО:

Тиймээс ч мэргэжлийн байгууллагаас иргэдэд заавар зөвлөмжийг тогтмол өгч, угаарын хийн хордлогоос урьдчилан сэрэмжлүүлсээр байна. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, К.Нямдаваа "2022 оны аравдугаар сарын 15-наас энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд угаарын хийн хордлоготой холбоотой 211 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ дагуу Экологийн цагдаагийн албанаас угаарын хийн шалтгаан нөхцөлийг тодруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээг зохион байгуулж байна. Угаарын хийн хордлогод өртсөн 490 гаруй иргэдийн дунд түүврийн аргаар судалгаа хийхэд дийлэнх нь угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүйгээс хордсон болох нь тогтоогдсон. Тиймээс иргэд өөрсдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулж, бүрэн бүтэн байдлыг шалгаж байх шаардлагатай байна" гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө