"АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн УДШ-ийн тогтоол"-ыг хүчингүй болгохоор шүүхэд хандъя гэж С.Эрдэнэ нар шийдвэр гаргажээ

"АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн УДШ-ийн тогтоол"-ыг хүчингүй болгохоор шүүхэд хандъя гэж С.Эрдэнэ нар шийдвэр гаргажээ

Саяхан хуралдсан Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаар “Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн" бол өнгөрөгч баасан гараг /2023.02.17/-т тогтоол нь албажиж гарсан байдаг. 

Харин нөгөө талд С.Эрдэнэ “Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн УДШ-ийн тогтоол хүчинтэй бус” мэдэгдэх болсон.

Тэгвэл С.Эрдэнэ өчигдөр /2023.02.18/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хүндэтгэлийн хурал гэгчийг цахимаар хийсэн гэж олон нийтэд зарласан байна. Тус хуралд нь С.Эрдэнийг тойрон хүрээлсэн маш цөөн хүн оролцжээ. Ингээд тэдний хурлаар “Л.Гантөмөрийг бүртгэсэн УДШ-ийн тогтоолыг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргая” гэж тохирсон байна. 

С.Эрдэнэ сүүлийн үед цахим хурал, цахим сонгууль гэгчийг АН-ын нэр дээр хийх болсон байна. Харин тус цахим хурал, сонгуулийнх нь программыг С.Эрдэнийн төрсөн дүүгийн хүү Б.Энхмөрөн гэх залуу хариуцдаг бөгөөд түүнийг сонгуулийн дүн, хурлын ирцын талаар зохиомлоор тоо оруулдаг байж болзошгүй гэж зарим хүмүүс хардаж буй. Тухайлбал, С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд нэр дэвшсэн Л.Гүндалай түүнд залилуулсан хэмээн АТГ болон цагдаагийн байгууллагад хандаад байгаа билээ.