Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд "тусгайлсан" санал ирээгүй ба Орос, Украины асуудалд "дундын бодлого"-той орны тэргүүнтэй утсаар ярих хүсэлтийг В.Зеленский гаргаж буй аж

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд "тусгайлсан" санал ирээгүй ба Орос, Украины асуудалд "дундын бодлого"-той орны тэргүүнтэй утсаар ярих хүсэлтийг В.Зеленский гаргаж буй аж

Энэ сарын 16-ны өдөр /2023.02.16/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй “тусгайлан” утсаар ярих хүсэлт тавьсан гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн. 

Харин В.Зеленский утсаар ярих хүсэлт тавьсан гэдгийг албаны эх сурвалж үгүйсгээгүй ба түүний хүсэлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авах магадлалтай хэмээн мэдээлсэн юм.

Тэгвэл Украины Ерөнхийлөгч В.Зеленский “тусгайлсан” хүсэлтийг манай улсын Ерөнхийлөгчид тавиагүй бололтой. Харин Орос, Украины хурцадмал асуудалд “дундын байр суурь” баримталж буй улс орнуудын төрийн тэргүүнтэй утсаар ярих хүсэлтийг Украины гадаад хэргийн яамнаас гаргаж байгаа аж. Энэ утгаараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг БНСУ-д айчлалд оролцож явахад нь “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.Зеленский нарыг утсаар яриулах санал” Украины Гадаад хэргийн яамнаас ирсэн гэх мэдээлэл байна. Сонирхуулахад, "ОХУ нь Украины газар нутаг руу халдан довтолж байна" гэсэн агуулгатай НҮБ-ын тогтоолд Монгол Улс түдгэлзсэн санал өгөөд байгаа юм.




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө