ГХЯ: Чехэд алга болсон эрэгтэйн ар гэрийнхэнтэй холбоо барьж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна

ГХЯ: Чехэд алга болсон эрэгтэйн ар гэрийнхэнтэй холбоо барьж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна

Өнгөрсөн нэгдүгээр сарын 25 /2023.01.25/-ны өдөр Чех улсын Ческа Липа хотод амьдарч байсан монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болж, улмаар хоёр хоногийн дараа түүнийг нас барсан байхад нь олсон харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл Чех улсад дахин нэг монголын иргэн сураггүй алга болсон хэрэг гарсан талаар бид анхлан мэдээлсэн.

Тодруулбал, Чехийн Пардубици хотод Фоксконн үйлдвэрийн ажилтан Монгол Улсын иргэн 50 гаруй настай Д овогтой Г нь энэ хоёрдугаар сарын 04 /2023.02.04/-ний өдрөөс хойш ор сураггүй алга болоод байгаа аж. Түүнийг Чехийн цагдаагийн газар болон ар гэрийнхэн нь Пардубицэ болон ойр орчмоор хайж байгаа боловч өдий хүртэл олдоогүй бөгөөд энэ талаар бид түүний охинтой холбогдож мэдээлэл авсан ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл тус хэргийн талаар ГХЯ-наас тодруулахад, “Сураггүй алга болсон гэх мэдээлэл үнэн. Ар гэртэй нь холбоо барьж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө