Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярих хүсэлт тавьжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярих хүсэлт тавьжээ

Энэ сарын 16-ны өдөр /2023.02.16/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярих хүсэлт тавьсан байна.Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор хүсэлтийн хариуг өгөөгүй бөгөөд хүлээж авч магадлалтай аж. 

Өмнө нь 2021 оны арваннэгдүгээр сарын 1-2-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байх үедээ Владимир Зеленскийтэй уулзаж байжээ.

Ташрамд дурдахад, Владимир Александрович Зеленский нь бага насандаа буюу 1982-1986 онд Монголын Эрдэнэт хотод амьдарсан байдаг. Түүний эцэг Александр Семёнович Зеленский нь математикч, программист мэргэжилтэй, техникийн ухааны доктор цолтой нэгэн бөгөөд Монголын Эрдэнэт УБҮ-т 20 гаруй жил ажилласан нэгэн аж. Тэрбээр Эрдэнэт хотын зөвлөлтийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн А үсэг заалгасан аж. Дараа нь 1986 онд төрөлх Кривой Рог хот руугаа буцаж, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн байна.