АН-ын үйл ажиллагаагаа явуулдаг байрыг Х.Баттулга өнөөдөр Л.Гантөмөрт хүлээлгэн өгчээ

АН-ын үйл ажиллагаагаа явуулдаг байрыг Х.Баттулга өнөөдөр Л.Гантөмөрт хүлээлгэн өгчээ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар “АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” шийдвэрлэсэн. Гэтэл нөгөө талд “Шонхор таур” гэх өөрийн байрандаа С.Эрдэнэ АН-ын үйл ажиллагааг явуулж байгаа бол, Х.Баттулга Төв шуудангийн урд байх С.Зоригийн хөшөөтэй байранд тус намын үйл ажиллагааг явуулж буй. 

Тэгвэл өнөөдөр /2023.02.17/ Х.Баттулга АН-ын байрыг Л.Гантөмөрт хүлээлгэн өгсөн байна.

Сонирхуулахад, Х.Баттулгын АН-ын үйл ажиллагааг явуулж байсан тус байшин нь "Шинэ дэвшилт холбоо"-ны өмчлөлд бүртгэлтэй байдаг бөгөөд газрыг нь Голомт банкны эзэн Д.Баясгалан эзэмшдэг байна. Товчхондоо, тус байр нь АН-ын өмч биш бөгөөд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.  




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө