"Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн" УДШ-ийн тогтоол өнөөдөр албажиж гарчээ

"Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн" УДШ-ийн тогтоол өнөөдөр албажиж гарчээ

Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаар “Л.Гантөмөрийг АН-ын дарга”-аар бүртгэж шийдвэрлэсэн. Ингэснээр АН албан ёсны даргатай болж үйл ажиллагаагаа хууль дүрмийн хүрээнд явуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2023.02.17/ УДШ-ийн тогтоол албан ёсоор гарчээ. Тодруулбал, АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэхэд өргөдлийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр УДШ-д гаргасан аж.

Учир нь УДШ-ийн “тогтоол, бичиг баримтууд гардуулсан тухай баримт”-нд өргөдөл гаргагч Ч.Өнөрбаяр гэжээ. Мөн өнөөдөр Төв шуудангийн урд байрладаг АН-ын байрыг Х.Баттулга тус намын даргаар сонгогдсон Л.Гантөмөрт хүлээлгэн өгсөн байна.  




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө