СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймгийн Жаргалант сумаас Мөнххайрхан сумын чиглэлд зорчиж явсан автомашин замын хашлага даваж осолджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймгийн Жаргалант сумаас Мөнххайрхан сумын чиглэлд зорчиж явсан автомашин замын хашлага даваж осолджээ

Осолдсон автомашиныг эл өдрийн 23:03 цагт босгож, хоёр зорчигчийг 22:20 цагт сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Ховд аймгийн Манхан суманд “Шаварын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т Суудлын автомашин замын хашлага давж унасан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 16-ны /2023.02.16/ өдөр 21:10 цагт тус аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход аймгийн Жаргалант сумаас Мөнххайрхан сумын чиглэлд иргэн Б /52 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Бигхорн” загварын таван зорчигчтой суудлын автомашин замын хашлага даван унаж, иргэн Ц /63 настай, эмэгтэй/, Б /65 настай, эрэгтэй/ нар автомашинаас гарах боломжгүй байсан тул 22:20 цагт тухайн хоёр иргэнийг эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ. Харин автомашиныг 23:03 цагт татан босгосон байна.




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө