“ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос шинийн 1-нд жагсаал цуглаан хийхээ больсон, Бид GS25, CU-тай барьцаагүй”

“ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос шинийн 1-нд жагсаал цуглаан хийхээ больсон, Бид GS25, CU-тай барьцаагүй”

ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос шинийн 1-нд “Бидэнд баярлах шалтгаан алга” сэдвээр жагсаал зохион байгуулах талаараа мэдээлэл хийж байна.

Энэ үеэр, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос энэ сарын 21-нд /2023.02.21/ буюу шинийн нэгэнд “Бидэнд баярлах шалтгаан алга” жагсаал зохион байгуулах байсан.

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар бүх ТҮЦ-ийг ачих А35 захирамжийг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Энэхүү захирамжаа хоёрдугаар сарын 14-нд цуцалсан байна. Ингэснээр бүх ТҮЦ-ийг хоморголон ачих нь буруу юм байна гэж үзжээ. ТҮЦ-үүдийг хэрхэн цэгцлэх талаар ажлын хэсгээрээ ярилцахаар болсон байна. Бүх ТҮЦ-ийг хоморголон ачих захирамж хүчингүй болсон тул шинийн нэгэнд Бидэнд баярлах шалтгаан байхгүй нэртэй жагсаал цуглаан зохион байгуулахгүй болсноо мэдэгдэж байна. Бид GS25, CU-тай ер барьцаагүй. Монголын аль ч дэлгүүр шөнийн 12 цагт хаадаг. Гэтэл гаднын энэ дэлгүүрүүд 24 цаг ажиллаж байна л гэсэн зүйл би ярьсан. Хэвлэлийн хурал хийснээс хойш ТҮЦ-рүү маш их хүмүүс дайрч байна” гэв.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө