СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан аймгийн Нарийн голын мөс цөмөрч зорчиж явсан автомашин суусан байсныг татаж гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан аймгийн Нарийн голын мөс цөмөрч зорчиж явсан автомашин суусан байсныг татаж гаргажээ

Завхан аймгийн Нарийн голын мөс цөмөрч зорчиж явсан хоёр зорчигчтой автомашин суусан байсныг татаж гаргажээ.

Тухайлбал, Завхан аймгийн “Нарийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 115 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т Нарийн голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин голын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 16-ны өдрийн 08:50 цагт тус аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Цэцэн-Уул сумаас Эрдэнэхайрхан сумын чиглэлд иргэн Ц /40 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Грэйс” загварын хоёр зорчигчтой суудлын автомашин голын мөс цөмөрч суусан байсан тул 18:25 цагт татан гаргажээ.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө