Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар “АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” шийдвэрлэсэн. Гэтэл нөгөө талд “Шонхор таур” гэх өөрийн байрандаа С.Эрдэнэ АН-ын үйл ажиллагааг явуулж байгаа бол, Х.Баттулга Төв шуудангийн урд байх С.Зоригийн хөшөөтэй байранд тус намын үйл ажиллагааг явуулж буй.
Тэгвэл маргааш /2023.02.17/ 11:40 цагт Х.Баттулга АН-ын байрыг Л.Гантөмөрт хүлээлгэн өгөхөөр болжээ.
Сонирхуулахад, Х.Баттулгын АН-ын үйл ажиллагааг явуулж байсан тус байшин нь "Шинэ дэвшилт холбоо"-ны өмчлөлд бүртгэлтэй байдаг бөгөөд газрыг нь Голомт банкны эзэн Д.Баясгалан эзэмшдэг байна. Товчхондоо, тус байр нь АН-ын өмч биш бөгөөд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.