С.Эрдэнэ "тамгаа Л.Гантөмөрт өгөхгүй" гэсэн тул, АН-ын тамгыг дахин шинээр хийлгэхээр болжээ

С.Эрдэнэ "тамгаа Л.Гантөмөрт өгөхгүй" гэсэн тул, АН-ын тамгыг дахин шинээр хийлгэхээр болжээ

Улсын дээд шүүх өнгөрөгч пүрэв гараг /2023.02.10/-т АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж тогтоол гаргасан. Товчхондоо, 2,6 жилийн дараа АН албан ёсны даргатай болж байна. 

Тэгвэл өнөөдөр /2023.02.13/ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, тус намын “Эв нэгдлийн ажлын хэсэг”-ийн гишүүд хэвлэлийн хурал хийлээ. АН олон удаа алдаа гаргасан ард түмнээсээ уучлалт гуйж байна. АН нээлттэй, хамтын удирдлагатай нам болж байна. Ардчиллын төлөө бүх хүнтэй АН хамтран ажиллана. Сонгуульд ялагдсан бол дараагийн даргаа тодруулж чаддаг улс төрийн нам болно” гэсэн юм.

Тэгвэл УДШ-ийн энэ сарын 10 /2023.02.10/-ны гаргасан “АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн” тогтоолыг С.Эрдэнийн тал Захиргааны хэргийн шүүхэд өгөхөөр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна. Мөн тэрээр хэвлэлд өгсөн тайлбартаа, “АН-ын тамгыг Л.Гантөмөрт өгөхгүй” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл АН-ын тамгыг шинээр томилогдсон дарга нь дахин шинээр хийлгэн авахаар болжээ.