МИАТ компани Катар улс руу нислэг үйлдэнэ

МИАТ компани Катар улс руу нислэг үйлдэнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Дохагийн чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон байна. Тодруулбал, тус компани ЗТХ-ийн сайдын энэ оны 2 дугаар сарын 7-ны өдрийн тушаалаар дээрх чиглэлд нислэг үйлдэх ажээ.

ЗТХЯ, ИНЕГ-ын төлөөлөгчид 2 дугаар сарын 12-нд Катар улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхийлөгч Мухамед Фале Ал Хажритай уулзаж, хоёр талын агаарын харилцааны талаар санал солилцож, хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Ингэснээр Монгол, Катарын Иргэний нисэхийн байгууллагууд 2014 онд тохирсон Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар болсон. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгч нар шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжтой болох юм.