NBA-ийн "Asian Heritage night"-д оролцсон уран нугаралтын баг Дейтон хотод нугарах гэж байна

NBA-ийн "Asian Heritage night"-д оролцсон уран нугаралтын баг Дейтон хотод нугарах гэж байна

"Голден стэйт уорриорз" -"Атланта хоукс" багуудын нэгдүгээр сарын гуравны тоглолт NBA Asian Heritage night буюу "Азийн өв соёлын үдэш" нэртэйгээр зохион байгуулагдсан. Тус тоглолтод Монголын өв соёлыг сурталчлах “Зэрэглээ” уран нугаралтын үзүүлбэрийг Сан Франциско хотын “Монгол уран нугаралтын төв” үзүүлсэн билээ. Бид дэглээч Б.Сэрчмаагаас тухайн үед ярилцлага аван хүргэж байсан юм. 

Тэрбээр тус ярилцлагад хоёрдугаар сард Ш.Энхийн-Одод зориулан үзүүлбэр бэлдэж буйгаа дурдаж байсан юм. Дейтон хотод "Монголчуудын өдөр" болж буйд зориулан Дейтон флайерс баг St.Louis-ийн эсрэг хийх тоглолтын halftime-аар үзүүлбэр тоглогдоно. Тус үзүүлбэр нь сагсан бөмбөгийн бөмбөгийг ороолцуулсан онцгой үзүүлбэр болох аж.

ҮЗЭХ: https://www.facebook.com/Tsotko/videos/1211240836444652




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө