Хяналтын талбайгаас гарахаас өмнө, тээшнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг МИАТ ТӨХК-аас анхаарууллаа

Хяналтын талбайгаас гарахаас өмнө, тээшнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг МИАТ ТӨХК-аас анхаарууллаа

Зорчигч таны тээш тээвэрлэлтийн явцад алдагдсан, эвдэрч гэмтсэн, тээшнээс эд зүйлс алга болсон тохиолдолд тухайн гааль, хяналтын талбайгаас гарахаас өмнө, тээшнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг МИАТ ТӨХК-өөс анхаарууллаа.

Хэрвээ тээш гэмтсэн бол, тээшний ажилтанд мэдэгдэж тээшний зөрчлийн тухай маягт буюу PIR AKT бөглөхийг зөвлөж байна. Ингэснээр холбогдох авиа компани нь журмын хүрээнд зохих арга хэмжээ авах нөхцөл бүрдэх аж. Харин нисэх буудлын тээш хүлээн авах хэсгээс гадагш гарч явсны дараа тээш гэмтсэн тухай мэдэгдсэн  эсвэл PIR AKT бөглөөгүй бол тээвэрлэгч компани хариуцахгүй болохыг анхаарууллаа.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ-ТӨХК