Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар 2021 оны зургаадугаар сарын 25 /2022.06.21/-ны өдөр "Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, батлуулсан байдаг. Мэдээллийг ЭНД дарж унших.
Тус хуулийн 16.1-т"Нийслэл хот албан татвартай байх бөгөөд албан татварыг хуулиар тогтооно" гэсэн заалт бий. Хуулийн төслийг ЭНД дарж унших.
Тэгвэл тус хуулийг дагуулж "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай" хуульд өөрчлөлт оруулж "Гурав буюу түүнээс дээш үл хөдлөх хөрөнгөтэй" Улаанбаатар хотын иргэнээс татвар авах зохицуулалтыг хийсэн. Тэгвэл иргэд тус татварыг энэ сарын 15-ны өдрийн дотор /2023.02.15/ төлөх ёстойы Татварын ерөнхий газраас анхааруулжээ. Хэрвээ төлөхгүй бол татварын өр болон алданги тооцож эхлэх юм байна. Тодруулбал, иргэн, хуулийн этгээдийн эзэмшдэг хоёр орон сууцыг татвараас чөлөөлж, гурав болон түүнээс дээш тооны орон сууцанд 0.6-1 хувийн татварыг тооцож авах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших.