ВИДЕО: Непалд хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, энэтхэг жуулчин амиа алджээ

ВИДЕО: Непалд хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, энэтхэг жуулчин амиа алджээ

Непалын Эверест орчмын Периче нисдэг тэрэгний буудалд өнөөдөр өглөө хоёр нисдэг тэрэг газардах үедээ сэнсээрээ мөргөлдөж, энэтхэгийн жуулчин амиа алдан, гурван хүн бэртжээ.

Тодруулбал, өнөөдөр /2026.11.3/ 08:11 цагт далайн түвшнээс дээш дөрвөн мянга гаруй метрийн өндөрт байрлах Периче (Pheriche) нисдэг тэрэгний буудалд жуулчид тээвэрлэж явсан "Fishtail Air" болон ачаа тээврийн "Air Dynasty" компанийн нисдэг тэрэгнүүд өөр өөр зүгээс нэгэн зэрэг газардах маневр хийх явцдаа үндсэн сэнснүүдээрээ хавиран мөргөлдсөн байна. Ослын улмаас "Fishtail Air" хөлөгт зорчиж байсан Энэтхэгийн Ченнай хотын жуулчин, 47 настай Васант Кумар Баларамарамаду (Vasanth Kumar Balaramaramadu) газар дээрээ амиа алджээ. Мөн тус хөлгийн зорчигч болох Шинэ Зеландын иргэн Сайлеш Кришна Пател болон хоёр хөлгийн Непал нисгэгчид болох ахмад Рабиндра Пражапати, ахмад Пражвал Кэй Си нар хүнд, хөнгөн бэртэж, нийслэл Катманду хотын эмнэлэгт хүргэгдсэн байна. Непалын Иргэний нисэхийн ерөнхий газар (CAAN) ослын шалтгааныг тогтоохоор албан ёсны мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

ВИДЕО: