Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татан шалгаж буй. Харин тэрээр өнгөрөгч арванхоёрдугаар сард эрүүл мэндийн шалтгааны улмаас, “АТГ-ын мөрдөгчид хувийн батлан даалт гаргаж өгөөд”, дуудсан цагт ирнэ хэмээгээд БНСУ-ыг зорьсон байдаг.
Харин түүнийг тухайн үед зарим эх сурвалжууд “хилээр гараад зугтаасан” хэмээн мэдээлж байв. Гэтэл тэрээр АН-ын даргын сунгааны өмнө гэнэт Монголд ирж, тус өрсөлдөөнд нэр дэвшиж байсан С.Баярцогтын эсрэг мэдээлэл хийсэн.
Тэгвэл тэрээр өнгөрөгч амралтын өдөр БНСУ руу дахин явсан гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байна.
Хачирхалтай нь Х.Баттулгыг “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татсан ч, түүнд хилийн хориг тавиагүй байгаа бололтой. Энэ удаа тэрээр ямар ажлаар БНСУ руу явсан нь тодорхойгүй байна. Харин Х.Баттулгын гэх АН-д ажиллаж, түүнтэй хамт улс төр хийж буй хэсэг залуус нь Сингапурт амарч зугаалахаар олон өдрийн хөтөлбөртэй явжээ. Магадгүй эдгээр залуучуудын Сингапурт зорчих зардлыг нь Х.Баттулга гаргаж, зохион байгуулсан байж магадгүй байна.
өнөө гайхал жонкуу гуай чинь намын дарга гээд л яваам байна шд ??? жонхуугийн суганы үснүүдийг сайн хараад авцгаа ?? pic.twitter.com/twYRqlNnfi
— Монголбодол (@hurganbantan) January 27, 2023