С.Эрдэнийн гэх Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногт хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг намын даргаараа сонголоо гэж мэдэгдсэн. Д.Ганбатыг тодруулсантай холбогдуулж өчигдөр АН-ын даргыг батламжлах ээлжит бус XVI Их хурал гэгчийг танхим болон цахим хэлбэрээр хийжээ. Энэ үеэр С.Эрдэнэ намын даргаар сонгогдсон гэх Д.Ганбатад тамга бус "батламж" гардуулан өгсөн байна.
