Зам тээврийн салбарын 91 үйлчилгээг бүрэн цахимжуулна

Зам тээврийн салбарын 91 үйлчилгээг бүрэн цахимжуулна

Авлигаас ангид шилэн, ард түмэндээ ойр цахим яам болох зорилтын хүрээнд зам тээврийн салбарын хэмжээнд нийт 91 үйлчилгээг бүрэн цахимжуулж, үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй болгоно.

Тухайлбал, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл хийж, бүртгэлийн үйл ажиллагаа болон салбарын нэгдсэн платформтой болж төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох ажиллагааг бүрэн цахимжуулна.

Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ (RFID) нэвтрүүлж, авто замаас төлбөр авах үйл ажиллагаа, техникийн хяналтын үзлэг, татвар, даатгал, торгуулийн мэдээллийг бүрэн цахимжуулж, хяналтыг сайжруулна.

Үнэмлэх, гэрчилгээ, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод нээлттэйгээр бүрэн цахимжуулж хүнд суртал, авлигаас ангид байлгах зорилтуудыг тавьж, үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг хийж байна.

Эх сурвалж: ЗТХЯ