ШУУРХАЙ: Иргэдийн фэйсбүүктээ оруулсан постыг төр хянадаг болох хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилаа

ШУУРХАЙ: Иргэдийн фэйсбүүктээ оруулсан постыг төр хянадаг болох хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилаа

Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учралын өргөн барьсан “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг энэ сарын 20-ны өдөр /2023.01.20/ УИХ­-ын дарга Г.Занданшатар “яаралтай горим”-оор хэлэлцэж МАН­-ын 39 гишүүн баталсан юм.Тус хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн фэйсбүүктээ оруулсан зураг, постыг төрөөс хянаж, устгах арга хэмжээ авна гэж байгаа юм. Иймд зарим хүмүүс тус хууль нь “иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан хууль боллоо” хэмээн шүүмжилж байгаа юм.

Тиймээс өнгөрсөн өдрүүдэд зарим иргэдийн зүгээс олон нийтийн сүлжээнд “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус хуульд хориг тавих хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлээд байсан юм.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөнгөж сая /2023.1.27/ тус хуульд хориг тавьсныг Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Б.Золбаяр мэдэгдлээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас ирэх даваа гарагт /2023.01.30/ Төрийн ордонд мэдээлэл хийх аж.

Энэ  тохиолдолд УИХ хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх бөгөөд хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа хойшилж, магадгүй хууль санаачлагч Н.Учралын зүгээс ч хуулиа эргүүлэн татан авч магадгүй юм.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө