Иргэний фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч сурталчилгаа, сэтгэгдэл бичих зэргээр ашиглаж байжээ

Иргэний фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч сурталчилгаа, сэтгэгдэл бичих зэргээр ашиглаж байжээ

Иргэдийн цахим хаягийг тусгай программ ашиглан олзолж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг баривчиллаа.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын иргэн Г, Ж, Т, Ч нар нь бүлэглэн олон нийтийн сүлжээнд холбоос үүсгэх замаар нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч, улмаар сурталчилгаа явуулах, сэтгэгдэл бичих зэргээр ашигласан гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.

Иргэд та бүхэн цахим орчинд анхаарал татсан мэдээ, мэдээлэл холбоос руу нэвтрэхгүй, ямар ч тохиолдолд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байж цахим халдлагаас сэргийлээрэй. Хэрэв цахим гэмт хэрэгт өртсөн бол хугацаа алдалгүй цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө