Төгрөгийн картаар БНСУ-д төлбөр, тооцоо хийх боломжтой болжээ

Төгрөгийн картаар БНСУ-д төлбөр, тооцоо хийх боломжтой болжээ

Монголбанканд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд Монголбанк болон БНСУ-ын КТ Группийн охин компани болох “BC Card (БиСи карт)” байгууллага хооронд Харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр байгуулсан юм. Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар болон БиСи карт байгууллагын Ерөнхийлөгч Вон Сок Чой нар “Хамтран ажиллах гэрээ”-д нэгдүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зуржээ. Тус гэрээн гарын үсэг зурснаар Үндэсний брэнд төгрөгийн картыг Солонгос Улсад, БиСи картыг Монгол Улсад харилцан төлбөрт хүлээн авах боломж бүрдэж байгаа юм.

М.Ариунаа




Өнөөдөр бич өдөр

23 цагийн өмнө