ВИДЕО: "АН-ын даргыг бүртгүүлэх асуудал хууль эрх зүйн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс заавал бүртгэх ёстой" гэв

ВИДЕО: "АН-ын даргыг бүртгүүлэх асуудал хууль эрх зүйн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс заавал бүртгэх ёстой" гэв

Ардчилсан намын дарга, итгэмжлэхгүйгээр төлөөлөх этгээд байхгүй гэх тогтоолыг Улсын Дээд шүүх гаргаад байгаа. Тэгвэл нэгдүгээр сарын 19-нд АН-ын ҮБХ хуралдаж, Лу.Гантөмөрийг намын даргаараа сонгож, Их хурлаараа намын даргаа соёрхон баталсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас хуулийн дагуу намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ УДШ-д өнөөдөр өглөө.

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Хэн нэг хүн өөрийгөө дарга гэж бодоод хууль дүрмийн дээгүүр алхдаг байж таарахгүй. Хэн ч байсан хуульд захирагдах ёстой. Шүүх хуулийг дээдэлж, хараат бусаар АН-ын асуудлыг зарчмын дагуу шийднэ гэдэгт итгэж байна" гэв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Үндэсний бодлогын хороо гэдэг бол манай намын ТУЗ гэсэн үг. 300 гаруй гишүүнтэй бөгөөд үүний 290 гаруй нь өнгөрсөн долоо хоногт хуралдаж, намын даргаа сонгосон. Мөн Их хурлаараа ёсчлон баталсан. Өмнө нь Дээд шүүх Үндэсний бодлогын хороо тусдаа хуралдаж байна гэсэн шалтгаанаар татгалзаж байсан. Энэ удаад хууль эрх зүйн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс заавал бүртгэх ёстой" гэдгийг тодотголоо. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Асуудлыг шийдвэрлэх гэж АН-ын 300 гаруй гишүүн оролцож хуралдсан. С.Эрдэнэ даргын талаас явуулж байгаа асуудлууд хууль бус" гэсэн бол АН-ын гишүүн Н.Тэгшбаяр "Хэн нэгэн өөрийгөө дарга гэж бодоод хуулийн дээгүүр алхдаг байж болохгүй. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд намыг удирдаж ороод ялагдсан бол тухайн дарга огцорно гэсэн дүрэмтэй. Ингээд үзвэл С.Эрдэнэ нэг биш хоёр удаа огцорчихсон, АН-ыг төлөөлөх эрхзүйн чадамжгүй этгээд. АН-ын эв нэгдлийн эсрэг мэдэгдэл хийж байгаа бол алсуураа улс орны хөгжилд сөрөг нөлөөтэй зүйл хийж байна гэсэн үг. Урьд нь хүн амины хэрэгт холбогдож байсан, эрүүгийн гэмт хэрэгтэн шүү дээ. Ийм хүнийг АН-ын дарга байлгаснаар 10-20 жилийн дараа Ардчилсан намд сөрөг зүйлийг авчирч байна. Хуульт нийгэмд амьдарч байгаа бол Л.Гантөмөрийг бүртгэх ёстой. Дээд шүүх бол намыг шүүгч биш. Хэрэв бүртгэхгүй бол хуулийн дагуу ёс зүйн хариуцлага хүлээх ёстой" гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

50 минутын өмнө