Сүхбаатар аймаг иргэддээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 10-50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Сүхбаатар аймаг иргэддээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 10-50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Сүхбаатар аймаг ажлын байр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон гадаад улсаас эх орондоо ажиллаж амьдрахаар ирсэн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийг олгож эхэллээ.

Уг зээлийн хугацаа нь 36 сар хүртэл байх бөгөөд зээлийн хэмжээнээс хамааран хөдлөх болон үл хөдлөхийн барьцаатай. Зээлийн хүү жилийн 4,4 хувь байх юм.

Ингэхдээ,

  1. Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10 сая хүртэл
  2. Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25 сая хүртэл
  3. Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН-д 50 сая хүртэл төгрөгийн зээлийг олгоно.

Тус зээлийг аймгийн ХХҮГ-аар дамжуулан Төрийн банк олгох бөгөөд уг ажлыг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх үүднээс Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр ХХҮГ, Төрийн банкны төлөөллүүдтэй уулзаж, нэгдсэн нэг ойлголтод хүрч ажлыг үр дүнтэй зохион байгуулах чиглэлийг өглөө. Өөрөөр хэлбэл төрөөс олгож буй боломжийг иргэд, ААНБ-д тэгш хүртээх замаар орон нутагтаа шинээр ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ёстой гэдгийг тэрээр онцоллоо.




Өнөөдөр бич өдөр

16 минутын өмнө