“Фейсбүүкт оруулсан постыг устгадаг болох” Н.Учралын хуульд хориг тавихыг хүссэн иргэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханджээ

“Фейсбүүкт оруулсан постыг устгадаг болох” Н.Учралын хуульд хориг тавихыг хүссэн иргэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханджээ

Г.Занданшатар даргатай МАН-ын 39 гишүүн “Монгол Улсын парламентын түүхэнд урд өмнө нь байгаагүй хурдаар /гурав хоног 2023.01.18-20/ “иргэдийн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарласан” хуулийг баталж, түүхэнд муугаар үлдэх алхмыг хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл  Цахим хөгжил, харилцаа холбоо /ЦХХХ/-ны сайд Н.Учралын өргөн мэдүүлсэн “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг эсэргүүцсэн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханджээ. Тодруулбал, хуульд хориг тавихыг хүссэн 6189 иргэн цахимаар гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан байна.