Орос, Монгол, Хятадын төлөөлөгчид "төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх" талаар хэлэлцэнэ

Орос, Монгол, Хятадын төлөөлөгчид "төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх" талаар хэлэлцэнэ

Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөнийг ирэх сарын 6, 7-нд цахимаар зохион байгуулна.

"Эрээн, Замын-Үүд", "Сүхбаатар, Наушки", "Эрээнцав, Соловьёвск" өртөөгөөр тээвэрлэх экспорт, импортын ачааны хэмжээ нэмэгдэж буйтай холбоотойгоор галт тэрэгний тоог өсгөх зайлшгүй шаардлагатай болсон. Иймд хилийн төмөр замуудаар ачаа болон зорчигч тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэх аж.

Тухайлбал, Замын-Үүд-Эрээний өргөн царигаар солилцох галт тэрэгний тоог 20 хос галт тэрэгт хүргэх, ачааны галт тэрэгний уртыг 57-71 томьёолсон вагон болгож нэмэгдүүлэх, жинг 2600-6000 тонн болгон тогтмол аялуулах зэрэг талаар зөвлөлдөж, энэ оны эхний улиралд тус тусын эрх бүхий байгууллагад уламжлах юм. Мөн Монгол-Оросын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр Сүхбаатар-Наушкийн хилийн боомтоор 14 хос галт тэрэг солилцох боломжтой талаар танилцуулна.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН