НЗДТГ: Нийтийн тээврийн парк шинэчлэлийн дараагийн ээлжийн автобуснууд хоёрдугаар сарын дундуур Улаанбаатарт ирнэ

НЗДТГ: Нийтийн тээврийн парк шинэчлэлийн дараагийн ээлжийн автобуснууд хоёрдугаар сарын дундуур Улаанбаатарт ирнэ

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобус оруулж ирсэн. Тэгвэл эдгээр автобусуудыг бүртгэлийн санд бүртгэж хэрэглээнд гаргаад байгаа юм.

Шинэ "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 29, "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын 13 автобус нийт 42 чиглэлд иргэдэд үйлчилж байна. Харин нийтийн тээврийн парк шинэчлэлийн дараагийн ээлжийн автобусууд хоёрдугаар сарын дундуур Улаанбаатар хотод ирэх аж. 


 Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс