Сүхбаатар аймгийн хэмжээнд нэг сарын дотор зам тээврийн 376 зөрчил бүртгэгдэж, жилийн хугацаанд найман хүн амиа алджээ

Сүхбаатар аймгийн хэмжээнд нэг сарын дотор зам тээврийн 376 зөрчил бүртгэгдэж, жилийн хугацаанд найман хүн амиа алджээ

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2022 онд нийт 116 зам тээврийн осол гарсны улмаас 8 хүн нас барж, 25 хүн хүнд болон хөнгөн гэмтжээ. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард зам тээврийн 376 зөрчил илэрсэн байна.

Дээрх зам тээврийн осол аваарын үндсэн шалтгаан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэн зэргээс үүдэлтэй. Сүхбаатар аймгийн хэмжээнд зам тээврийн осол аваарыг бууруулах, урьдчилсан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэх хэсэгчилсэн арга хэмжээг 2022 оны арванхоёрдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр зөвхөн нэг сарын хугацаанд гэхэд  Сүхбаатар аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэн, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 376 зөрчил илэрсэн байна. Иймд Сүхбаатар аймгийн ЗЦГ-аас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хариуцлагатай жолооч хар хайрцагтай” уриалга гаргана ажиллаж байна.

 




Өнөөдөр туулай өдөр

14 минутын өмнө