УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн 2021-2022 төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Хуралдааны эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2020 оны төсвийн гуравдахь хэлэлцүүлгийг хийхээс өмнө АМНАТ-ийн асуудлыг хэлэлцэх шаардлагатай. Засгийн газар өнөөдөр хуралдсан. Засгийн газар өнөөдөр хуралдсан. Санал нэг байгаа. 1.3 их наяд төгрөгийн орлогын алдагдалтай төсөв баталж болохгүй" гэв.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "НДШ ирэх онд нэмэгдлээ гэж олон нийт бухимдаж байна. Малчдын насыг нэмэгдүүлсэнтэй холбоотой НДШ нэмж байна гэж байгаа. Үндсэн хуулийн асуудлаа эхэлж хэлэлцэх хэрэгтэй. Энэ хооронд НДШ-тэй холбоотой ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-той хамтарч гурвалсан уулзалт хийх шаардлагатай байна" гэсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар АМНАТ-өөр МАН-ын бүлгээс завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссанаа мэдэгдээгүй. Ажлын хэсэг санал, дүгнэлт ирүүлнэ гэсэн. Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаанд орж ирж хэрэлдээд байхгүй, нэгдсэн байр сууриа бичгээр илэрхийлдэг баймаар байна" гэсэн тайлбарыг өглөө.
ШУУД ҮЗЭХ: