Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал маргааш явагдана. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад буй. 

Тээврийн прокурорын газраас яллагдагч Ч.Маралмааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоуоta Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж, “Toyota Prius” маркийн 6, “Nissan Quashqai” маркийн 1, нийт 7 тээврийн хэрэгслийг мөргөж, явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай С, Э нарыг мөргөж, С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэр бүхий 7 иргэний нэхэмжлэгчид нийт 82.273.940 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, өмгөөлөгчийн гаргасан нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч М-ийг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 11.00 цагт товлон зарласан юм. 

 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө