Өмнөговь аймгийн эмч мэргэжилтнүүд отрын гэрт яаралтай хагалгаа хийж эх хүүхдийн амь насыг аварлаа

Өмнөговь аймгийн эмч мэргэжилтнүүд отрын гэрт яаралтай хагалгаа хийж эх хүүхдийн амь насыг аварлаа

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 60км, Манлай сумаас баруун тийш 70км газарт оторлож явсан малчин айлд 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 34 настай төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгч цус алдсан дуудлага тус аймгийн ОБГ ирсэн байна. 

Дуудлагын дагуу Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн эрхлэгч Д.Отгонжаргал, төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, нярайн зөвлөх эмч С.Алтанцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Х.Оюунсувд, сувилагч Ц.Мөнхдэлгэр, М.Нандинболор, жолооч Цолмон болон Уламбаяр даргатай Манлай сумын ЭМТ-ийн баг, Их эмч Монголжингоо ахлагчтай Цогтцэций сумын ЭМТ-ийн баг хамтран яаралтай тусламж үзүүлэн отрын гэрт хагалгаа хийв.