Экспортод гаргах нүүрсний цахим арилжаанд оролцогч худалдан авагчдыг бүртгэж эхэллээ

Экспортод гаргах нүүрсний цахим арилжаанд оролцогч худалдан авагчдыг бүртгэж эхэллээ

Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг хангах үүднээс холбогдох бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

Тус бэлтгэл ажлын хүрээнд нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдан авах сонирхол бүхий хуулийн этгээдүүдийг арилжааны системд бүртгэж эхэллээ. “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу худалдан авах санал гаргагч нь http://comex.mse.mn/ цахим системд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

    • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

    • Оршин суугаа улсын татвар төлөгчийн гэрчилгээ, татвар төлөгчийн дугаар;

    • Харилцагч банкны дансны тодорхойлолт;

    • Гадаад хэл дээрх баримт бичгийг Англи хэл дээрх албан ёсны орчуулгын хамт.

МХБ нь системд бүртгүүлсэн худалдан авах санал гаргагчдын материалыг хянаж үзээд, шаардлагатай бол тодруулга авахаар холбогдох ба системд материал бүрэн оруулсныг үндэслэн дуудлага арилжаанд оролцох эрхийг олгох болно.

Системд бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар МХБ-ийн info@mse.mnMongolian Stock Exchange - Монголын Хөрөнгийн Бирж | Facebook эсвэл 11-313747 утсаар холбогдоно уу.

Худалдан авагчаар бүртгүүлэх зааврыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ