СЭРЭМЖЛҮҮЛЭГ:  24 настай эрэгтэй будаа бутлуурын машинд хувцас нь орооцолдсоны улмаас гараа таслуулж амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:  24 настай эрэгтэй будаа бутлуурын машинд хувцас нь орооцолдсоны улмаас гараа таслуулж амь насаа алджээ

Энэ нэгдүгээр сарын 11-ний /2023.01.11/ өдрийн 17 цагийн орчимд цагдаагийн байгууллагын тусгай дугаарт баруун гар тасарч, зүүн гар нь гэмтсэн хүн ирж нас барлаа гэх мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг гэх газарт байрлах “Г” гэх ХХК-ний газар тариалан, мал аж ахуйн төвийн ажлын байранд ажлаа хийж байсан 24 настай эрэгтэй бутлуурын машинд гараа таслуулж нас баржээ.

24 настай Г нь будаа бутлуурын хэсэгт ажиллаж байх явцдаа хувцас нь орооцолдож, бутлуурын машинд нь баруун гар нь тасарсан бөгөөд шуурхай сумын эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийлгэсэн боловч шархаа даалгүй нас барсан байна.  Одоогоор холбогдох албанаас хэрэг бүртгэл нээж хэргийг шалгаж байгаа бөгөөд ажлын аюулгүй байдал алдагдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна гэв.