НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт Монголын төлөөлөгч оролцжээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт Монголын төлөөлөгч оролцжээ

Энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр /2023.01.12/  “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад хууль дээдлэх ёсыг ханган бэхжүүлэх нь” сэдэвт сайд нарын түвшний НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэг болжээ.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд тус нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, үг хэлсэн бөгөөд тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс  хууль дээдлэх ёсыг эрхэмлэж ирснийг нотолж, эл хүрээнд Улаанбаатарын яриа хэлэлцээний механизм, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан санал, санаачилгууд, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцооны талаар танилцуулсан байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг 1 дүгээр сард даргалж буй Япон Улсын санаачилгаар болсон уг хэлэлцүүлгийг Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса удирдан явуулсан юм. Уг хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Олон улсын шүүхийн дарга Жоан Донохуй, Оксфордын их сургуулийн профессор Дапо Аканде мэдээлэл хийв. Нээлттэй хэлэлцүүлэгт 70 гаруй орны төлөөлөгчид оролцов.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө