НҮБ-ын мэргэжилтэн Увс аймгийн Малчин суманд нисдэг тэрэгний ослоор амиа алдаад 22 жил болж байгаа талаар мэдээлжээ

НҮБ-ын мэргэжилтэн Увс аймгийн Малчин суманд нисдэг тэрэгний ослоор амиа алдаад 22 жил болж байгаа талаар мэдээлжээ

Увс аймгийн Малчин сумын “харгайн зуух” гэх газарт 2001 оны 1-р сарын 14-ний өдөр Монголчуудад туслахаар ажиллаж байсан НҮБ-ын ажилтнууд, УИХ-ын гишүүн гишүүн асан Ш.Отгонбилэг, Б.Баярмаа нарын болон газар дээрээс сурвалжилга бэлтгэн ажиллаж байсан хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг есөн хүн нисдэг тэргэний ослооор харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

Тэгвэл тус харамсалтай үйл явдал болоод өнөөдөр 22 жил болж байна.

Энэ талаар Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас, “22 жилийн өмнө энэ өдөр Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэргэжилтэн Мэттью Гирвин Увс аймгийн Малчин суманд нисдэг тэрэгний ослоор амиа алдсан юм. Түүний хамт МУ-ын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан зудын үнэлгээний багийн бүрэлдэхүүнд ажиллаж явсан 8 гишүүн амь үрэгдсэн билээ. Мэттьюгийн гэгээн дурсгалд зориулж гэр бүлийнхэн нь нийгэм, анагаах ухааны чиглэлээр суралцаж буй хөдөө, орон нутгийн оюутнуудад зориулсан тэтгэлгийг  эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй монгол оюутан тэтгэлэгт хамрагдаж, тэдний олонх нь хүүхдийн төлөө ажиллаж байна” гэж мэдээлжээ.