Төв аймгийн Эрдэнэ сумын Оргил багийн “Мэргэн Тоньюкийн хөшөө” гэдэг газар суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг өчигдөр /2023.01.12/ 17:48 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Төв аймгийн Эрдэнэ сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан БНСУ-ын харьяат иргэн М-ийн “Пажеро” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 18:56 цагт татан гаргасан байна.
