Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн шөнө -40 градусаас дээш хүйтэн хоносон сумдын мэдээллийг танилцууллаа.
Тус мэдээлэлд Завханы Баянтэсд -47 градус хүйтэн хоносон гэжээ. Мөн Сэлэнгийн Зэлтэр, Орхонтуул, Завханы Идэр, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Баянзүрх, Хатгалд -40 градус, Завханы Яруу, Тэс, Баянхайрхан, Нөмрөгт -41 градус, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цагааннуур, Завханы Их-Уул, Тэлмэн, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэсд -42 градус, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг суманд -43 градус, Завханы Отгон, Тосонцэнгэл, Цэцэн-Уул суманд -45 градус, Увсын Зүүнговьд -46 градус хүйтэн хоносон байна.