XVII жарны усан туулай жилийн шороон үхрийн зурлагад "Дээд хүмүүст гэм их, иргэдэд хатуу хууль цааз ирнэ" хэмээжээ

XVII жарны усан туулай жилийн шороон үхрийн зурлагад "Дээд хүмүүст гэм их, иргэдэд хатуу хууль цааз ирнэ" хэмээжээ

Усан туулай жилийн шороон үхрийн зурлагад Улс орны хөгжил дэвшил саарах, өндөр албан тушаал эрхэлж буй хүмүүсийн суурь батжих. Дээд хүмүүст гэм их, иргэдэд хатуу хууль цааз ирнэ хэмээжээ.  XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн Хаврын тэргүүн бар сарын шинийн 1-ний өдөр нь 2023 оны хоёрдугаар сарын 21-нд тохионо. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

-"ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ" ХЭМЭЭХ УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГА-

Гандантэгчэлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатар:

ҮХЭР НЬ: Шороон үхрийн толгой, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь хөх, шийр, ногт нь улаан, бие нь ногоон, цулбуур нь шар, ходоод нь цагаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна.

ҮХЭР ХАРИУЛААЧ НЬ: Царай нь улаан, дээл нь хөх, бүс нь шар, малгайгаа баруун гартаа барьсан, нэг гэзгээ баруун чихнийхээ араар, нөгөө гэзгээ зүүн чихнийхээ урдуур унжуулсан, олсоор томсон бургасан хөх шилбүүр барьсан, хүч чадал багатай, хөх гутлаа өмссөн, өвгөн хүн, үхрийн өмнө яаравчлан гүйж явна хэмээн дүрслэгдэв хэмээн судар номонд өгүүлсэн. 

ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГЫГ ТАЙЛВААС:  Өвгөд хөгшдөд буюу өндөр дээд суудалтанд сайн, залууст буюу дунд суудалтанд дунд, нялхаст буюу түмэн олонд муу болой. Аялал жуулчлалд өлзийтэй. Худалдаа арилжаа эрхлэгчдийн ажил үйлс дэлгэрэх, бод малын өсөлт сайн.Үйлдвэр үйлчилгээ явуулж буй хүмүүсийн ажил үйлс саад бэрхшээл ихтэй. Галын хүч арвижин, хүмүүн нугууд хоосрох нигууртай. Галын аюулаас сэргийл.

  • Улс орны хөгжил дэвшил саарах, өндөр албан тушаал эрхэлж буй хүмүүсийн суурь батжих. Дээд хүмүүст гэм их, иргэдэд хатуу хууль цааз ирэх. Ард иргэдийн амьдрал улам доройтож, хулгай, дээрэм элбэгших, үймээн самуун, хямрал тэмцэл гарах. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн төрөлт арвижихын шалтгаан доройтно.
  • Зарим газар оронд хүйтэн, лус, бадгана чанар өвчин гарах. Ялангуяа, намрын дунд сарын шинийн дөрвөнд өвчин, зовлон дэлгэрэхээс сэрэмжил. Өвс ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн ургац ихэд дэлгэрнэ. Хур цагтаа бууна.
  • Энэ жил хур тунадас дунд. Жилийн эх ба тэргүүн, дунд саруудад үүл их, мөндөр, цас, хур бороо элбэг. Зарим нутагт хур үлэмж багасна. Зун, намрын улиралд салхи шуурга их, тал хийгээд нам дор газар, өвлийн сар, дөрвөн сарын сүүлд зарим газраа ган хуурай болох. Хүнд сайн, малд муу болой.