Улсын хэмжээнд 21 хоногийн шатахууны нөөцтэй байна

Улсын хэмжээнд 21 хоногийн шатахууны нөөцтэй байна

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 21 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахууны нөөцтэй байна.

Үүнээс:

А-80 автобензин 37 хоногийн,
Аи-92 автобензин 29 хоногийн,
Аи-95 автобензин 31 хоног,
Дизелийн түлш 21 хоногийн нөөцтэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.
Улсын хэмжээнд нийт 106,611 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 6,109 тонн, АИ-92 автобензин 39,125 тонн, АИ-95 автобензин 4,164 тонн, Дизель түлш 53,254 тонны үлдэгдэлтэй байна.

Оны эхний 10 хоногт нийт 38.6 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Үүнээс:

А-80 автобензин 0.05 мян.тонн,
АИ-92 автобензин 6.4 мян.тонн,
АИ-95/98 автобензин 0.6 мян.тонн,
Дизель түлш 27.5 мян.тонн,
ТС-1 /онгоцны түлш/ 0.9 мян.тонн,
Жет А-1 түлш 0.0 мян.тонн,
бусад бүтээгдэхүүн 3.0 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.